five

МЭДҮҮЛЭГ ЯАГААД ГОЛ НОТЛОХ БАРИМТ БИШ ВЭ?Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ, Ц.АМГАЛАНБААТАР НАРТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАСАН ХЭРЭГТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

收藏
Figshare2025-11-13 更新2026-04-28 收录
下载链接:
https://figshare.com/articles/dataset/_b______b_b_____________b_/30607592
下载链接
链接失效反馈
官方服务:
资源简介:
Олон улсад болон Монгол Улсад шүүхийн шийдвэрээр ял оноосон ч тухайн ял хүчингүйд тооцох, хожим цагаатгасан тохиолдол цөөнгүй гардаг. Ийм алдааны гол шалтгаан нь гэрч, хохирогч, хэрэгт холбогдогчдын мэдүүлэгт хэт найдаж, хүний хуурмаг ой санамжийг нотлох баримт болгон буруу үнэлсэнтэй шууд холбоотой юм. АНУ-ын "Innocence Project"-ийн судалгаагаар хилсээр ял шийтгэгдсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь буруу мэдүүлгээс шалтгаалсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүний ой санамж шинэ мэдээлэлтэй хольцолдож гажууддаг, бодит бус санамж үүсгэдэг сэтгэл зүйн механизмыг нотолж байна. Хүний ой санамж нь туйлын эмзэг бөгөөд цаг хугацаа, сэтгэл хөдлөл, гаднын нөлөөллөөс хамааран тасралтгүй өөрчлөгдөж, гажуудалд өртдөг танин мэдэхүйн процесс юм. Олон улсын шүүхийн практикт мэдүүлгийн найдвартай байдлыг баталгаажуулахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний арга зүйг нэвтрүүлэхийг чухалчилдаг болсон. Иймд АНУ болон бусад улс оронд гэрчийн мэдүүлгийг дангаар нь хангалттай нотолгоо гэж үздэггүй. Монгол Улсын хуульд ч гэрчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримт гэж үзэхийг хориглосон боловч шүүхийн практикт уг зарчим тогтвортой мөрдөгдөж чадаагүй байгааг анхаарах шаардлагатай. Гэрчийн мэдүүлгийн найдвартай байдлыг үл тоомсорлосноор гэм буруугүй хүмүүс яллагдах, жинхэнэ гэмт хэрэгтнүүд ял завших, шүүхийн алдаатай шийдвэр гарах тохиолдол байсаар байна. Үүнээс гадна гэрчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын ажиллагааг хаашаа чиглүүлэх, гэрч, хохирогч, хэрэгт холбогдогчдыг тодорхойлох зэрэг шүүх ажиллагааны явцад шууд нөлөө үзүүлдэг. Энэхүү өгүүлэлд бид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар болон бусад холбогдох гэрчүүдийн мэдүүлгийг сэтгэл судлалын онолын үүднээс шинжилж, хуурмаг ой санамж, албадлагын нөлөө, танин мэдэхүйн гажуудал зэрэг хүчин зүйлсийн улмаас эдгээр мэдүүлэг яагаад яллах тогтоолын үндэслэл болж чадахгүйг нотлохыг зорих болно. Мөн шүүхийн практикт ажиллаж буй албан хаагчид, хүний эрхийн хамгаалагчид, сэтгэл судлалын мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон ой санамжтай шууд харьцдаг бусад салбарын мэргэжилтнүүдэд хуурмаг дурсамжийн нөлөөг танин мэдэж, мэдрэмжтэй ажиллах шаардлагыг онцолж өгнө. Ийм мэдлэг нь зөвхөн танин мэдэхүйн ач холбогдолтой бус, хууль сахиулах ажиллагааг зөв хэрэгжүүлэх, хилс хэрэгт татагдах эрсдэлийг бууруулах практик үр дүнд хүргэнэ.
创建时间:
2025-11-13
二维码
社区交流群
二维码
科研交流群
商业服务