Мөнгөний бодлого шилжих механизм
收藏Figshare2013-02-19 更新2026-04-29 收录
下载链接:
https://figshare.com/articles/dataset/________/186044
下载链接
链接失效反馈官方服务:
资源简介:
Ер нь аливаа бодлого боловсруулагчид ямар ч бодлого авч хэрэгжүүлсэн тэр нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн төлөө байдаг. Гэвч зарим тохиолдолд хүлээлт үр дүнгийн хооронд алд дэлэм шиг томоохон зөрүү гарах нь бий. Тодруулбал өсөлт, хөгжилд хүргэхийн төлөө авч хэрэгжүүлсэн бодлого нь уналт, доройтолд хөтлөх тохиолдол гардаг. Учир нь тухайн бодлогын эдийн засагт нөлөөлөх нөлөө, хугацааны хожимдол, хүч зэрэг нь тодорхойгүй байдгаас ийм явдал болдог. Тиймээс уг ажилд эдийн засагт чухал нөлөөтэй мөнгөний бодлого болоод түүний шилжих механизмийн талаар авч үзэх болно. Мөн уг ажлын зорилго нь Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хугацааны хожимдлыг тодорхойлох, мөн түүнийг дамжуулагч шилжих механизмийг үнэлэх, Монголд аль сувгийн хүч их байдгийг тодорхойлох явдал юм. Шинжилгээний хэсэгт мөнгөний бодлогыг судлахын тулд VAR аргачлалыг ашигласан. Нээлттэй, жижиг эдийн засагтай хөгжиж буй манайх шиг улсад ажиглагддаг гол гурван сувагт гол анхаарлаа хандуулан судаллаа. Судалгааны ажлын үр дүнд мөнгөний нийлүүлэлт М1 –ийн өөрчлөлт бодит гарцын хэмжээ буюу АҮБ-г аль сувгаар дамжсанаасаа шалтгаалан 2-4 сарын дараа өсгөж эхэлдэг байна. Харин инфляцийг 3 сарын дараагаас өсгөдөг нь харагдаж байна.
创建时间:
2013-02-19



